Хар тамхины хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болов.

Шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нээлттэй танхимд хийжээ.

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жил хорих ял тус тус оноолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

One thought on “Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн этгээдүүдэд 5-6 жилийн хорих ял оноолоо

  1. ямар бага юм хор хөнөөл ихтэй хэрэг шүү дээ. цааз ч багадна

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Next post Эрээнээс монгол иргэдээ авчрахаар дөрвөн автобус хөдөлжээ