Коронавирусээр 361 хүн нас баржээ

Хамгийн сүүлийн үеийн буюу өнөө өглөөний байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 17238, өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол 21558, хүнд хэлбэрээр өвчилсөн 2296 хүн байгаа бол нас барсан тохиолдол 361, эдгэрсэн тохиолдол 475 байгаа тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Ухань хотод ердөө найман хоногт баригдсан 1000 ортой Хошеншань эмнэлэг нь дэгдэлтийг намжаахад туслах зориулалттай баригдаж буй хоёр байгууламжийн нэг юм. Ухань оршдог Хубэй мужийн эмнэлгүүд ачаалал ихсэж байгаа тухай мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хонконг дахь эмнэлгийн ажилтнууд эх газрын Хятадтай хиллэдэг бүсийг бүрэн хаахгүй бол өнөөдрөөс ажил хаяна гэдгээ мэдэгдээд байна. Дэлхий даяар коронавирусын тохиолдлын тоо 2003 онд хорь гаруй оронд тархсан Сарсын тархалттай төстэй тархалтыг даван гарчээ.

+ There are no comments

Add yours