Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн халдварын бэлэн байдлын дэмжлэгт хяналт хийсэн болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны өмнөх хурлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.
Тус хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Харьяа эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх /2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор/
- Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах /Албан даалгаварын хугацаагаар/
- Дүүргийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө өгөх утасны дугаар, цагийн хуваарийг
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчилсэн утасны дугаарыг
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зөвлөгөө өгөх утасны дугаар, цагийн хуваарийг тус, тус ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
- Шинэ коронавирусын халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд тухайн нутаг дэвсгэрт ойр байрлах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулах төлөвлөгөө хийж ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
- “Старфлю” эмийн захиалгын саналыг ирүүлэх /2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15:00 цагаас өмнө/
- Шилэн кабельд холбогдох шаардлагатай Өрхийн эрүүл мэндийн төвийн болон шаардлагатай компьютерийн судалгааг google form ашиглан ирүүлэх /2020 оны 02 сарын 05-ны дотор/
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...