Нэгэн танил маань ярьж байв. “Интермед Монголд тоног төхөөрөмжөөрөө толгой цохьдог ч боловсон хүчний тал дээр учир дутагдалтай. Оношоо бүрэн уншиж чаддаггүй. Анагаахын докторууд үнэхээр чадалтай. Гэвч тоног төхөөрөмж байхгүй. Харин АШУҮИС дэргэдээ эмнэлэгтэй болсон нь Монголын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хамгийн чадвартай боловсон хүчинтэй хамгийн шилдэг эмнэлэг болсоон” гэж…
Гэвч Анагаахын клиник боссон даруйдаа л дампуурлын эрсдэлд оров. Сайхан эмнэлгийн ач тусыг ард түмэн ч хүртэж чадсангүй. Японы ард түмний хөрөнгөөр боссон дээрх эмнэлэг шуналын овоо хараанд өртөж, хөрөнгө бэлтэй нөхдийн улаан нүдэнд олзлогджээ. Менежментийн хувьчлалаар авах сонирхолтой олон эрхмүүд ил далд яриа тохироо хийж, луйврын процесс дэглэж эхлэв.
Японы ард түмний хөрөнгөөр Монголын ард түмэнд зориулагдан боссон эл эмнэлэг MCS ийнхэнд очих гэж байгаа дуулдав. Дахиад л MCS. Тэд юун түрүүнд клиник эмнэлгийг АШУҮИС- иас салгаж чадав. Эмнэлгийг сургуулийн харьяанаас гаргаж, Эрүүл мэндийн яамных болгосноор Монгол улсын анагаахын сургууль эрдэм шинжилгээнийхээ бааз сууриас салав. Дээрх шийдвэрийг тухайн үеийн Боловсролын сайд Ц.Цогзолмаа гаргасан байв. Найз бүсгүйнхээ шахаанд орж Ц.Цолмонг сургуулийн захирлаар томилсноор сургууль төдийгүй эмнэлгийн барилгын хувь заяа өнцөгдсөн гэж хэлж болно. Тэгэхээр Ц.Цолмонгийн амбиц Анагаахын сургуулийн захирлаар хязгаарлагдаагүй, MCS-ийнхний луйврын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм.
Одоо тус эмнэлэг Эрүүл мэндийн яамны мэдэлд буй. 2019,2020 оны төсвийн тодотголд эмнэлгийн төсөв багтаагүй учир эмч, сувилагч нар эхнээсээ нь цомхотгогджээ. Ийм аргаар үнэгүйдүүлж, аажим аажмаар сөхрүүлж байгаад менежментийн хувьчлал нэрийн дор луйвардаж авдгийг дампуурсан олон банк, төрийн өмчүүдийн хувьчлалын жишээнээс монголчууд дэндүү сайн мэдэх болсон. Ийнхүү АШУҮИС-ийн эмнэлгийн хувь заяа Интермедийн араас орох нь ээ.
Дэлхийн стандартыг хангасан эмнэлэг хөрөнгөтнүүдийн халаасанд орж орлого багатай иргэдийн урсгал энэ эмнэлгээс тасарна. Хөрш Японы ард түмнээс Монголын ард түмэнд зориулсан юмсан. Олон Япончуудын сэтгэл шингэсэн, олон Монголчуудын найдвар тээсэн тэр сайхан эмнэлгийг мөнгөтэй нөхдийн халаасанд гулгуулж орхино гэдэг үнэхээр харамсалтай. Анагаахын шинжлэх ухааны гол төв болсон АШУҮИС-ийнх шиг ийм эмнэлэгийг бид хүсч мөрөөдөөд ч дахин босгож чадахгүй биз. Төртэй улс гэж байгаагийн хэрэг юу билээ? “Хөрөнгө оруулагч нь Японы ард түмэн, Гүйцэтгэгч нь Жайка, өмчлөгч нь АШУҮИС” гэж тодоос тод бичсэн байдгийг тэдэнд ойлгуулж өгөөч…
7 thoughts on “Хөрөнгө оруулагч нь Японы ард түмэн, Гүйцэтгэгч нь Жайка, өмчлөгч нь АШУҮИС…”
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Энэ эмнэлгийг анхны зориулалтаар нь авч явах ёстой.Тэгэхгүй бол АУИС-н багш,оюутнууд тэмцэх хэрэгтэй.
Botanikiin hureelengee nuraan bj bariulj awsan emnelegee yos jurmaar n ajilluulah yumsandaa. Hen negen mungutei, medeltei, shunaltai novshnuudiin sarvuunaas hol bailgah yumsan.
Цогзолмаа сайдыг сайдын ажлаа өгснөөс хойш наад эмнэлэг чинь улсын комисс ажиллаж ашиглалтад орсон хөөе. Цолмонд чинь бүүр ч хамааралгүй эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх статус зэрэглэлээс болж ЭМЯ-нд харъяалагдаж байгаа байх шүү. Яахаараа хувийн байгууллагад очдгын худлаа мэдээлэл төөрөгдүүлж тавихаа больмоор юмаа
Арай худлаа байлгүй дээ. Тийм цайрчихсан гарууд байхгүй байлгүй. Харин яагаад төсвийг нь баталж өгөөгүйг Сангийн Сангийн сайдаас асууя.
үнхээр хэлэх ч үг алгаа ариачдээ энэ ард иргэдэд үйлчлэх ганц гайгүй эмнэлэгтэй боллоо гэж бодсон энэ одоо юу вээ
Анагаах багш нар гэж юу байдгийн худлаа практикгүй нөхдүүд чаддаг нь өгсөн нь дээр
Битгий хуц хөгшөөн, чи юугаа мэддэг юм. Өлбийгөөд үхэхгээд хэвтэж байхад чинь очоод эмчилдэг эмч нарыг чинь багш нар нь зааж сургадгын. Чам шиг нийгмийн бузар булайг чирсэн гарууд л хойч үеэ сүйрүүдж байна шээс минь.