МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралджээ.  Тус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан.

Түүнийг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан буюу бусадтай маргалдаж, зодолдсон гэх хэргийг нь үндэслэн намаас нь ийнхүү шийдвэр гаргасан байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Тайван нар зодолдож багагүй дуулиан дэгдээсэн юм. Уг хэргийн бичлэг нийтэд ил болсон ч тэрбээр энэ талаар цагдаад хандахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
Next post Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс сонгуулийн дараах өдөр хүртэл зогсоно