Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг бүртгэлийн ажлын явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд явагдах юм.

Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар:

  • Баянгол дүүрэг-41.3 хувь,
  • Баянзүрх дүүрэг-46.8 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэг-44.62 хувь,
  • Чингэлтэй дүүрэг-45.71 хувь,
  • Сүхбаатар дүүрэг-52.7 хувь,
  • Хан-Уул дүүрэг-46.41 хувь,
  • Налайх дүүрэг- 51.8 хувь,
  • Багануур дүүрэг-59.7 хувь,
  • Багахангай дүүрэг-68.9 хувь,
  • Нийслэлийн хэмжээнд-46.3 хувьтай байгаа аж.

Иргэд үлдсэн хугацаанд үүргээ биелүүлж, цэргийн бүртгэлдээ хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

+ There are no comments

Add yours