Сонгуулийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах уу

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт байхаар тогтоолын төсөлд тусгажээ. ТББ-ын хорооны санал хураалтад 12 гишүүн оролцсоноос ес нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномдорж: “Сонгуулийн санал авах хугацааны хувьд зургаадугаар сарын 24-нөөр санал оруулж байна. Лхагва гараг илүү тохиромжтой. Пүрэв, баасан гарагт тогтохоор амралтын өдөртэй давхцаад хүмүүс амарчихдаг. 6 дугаар сарын 24-нөөр тогтвол бид дараагийн хуваариудаа хийнэ” гэсэн юм.

+ There are no comments

Add yours