“Отгонтэнгэр” хайрханы бэлд олборлолт хайгуул хийх лицензийг цуцална

Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дахь Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан хэлж байв.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхээ амаллаа. Тэрээр “Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана” гэж мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours