Трампын засаг захиргаа визний журамдаа өөрчлөлт оруулж, хөл хүнд эмэгтэйчүүдэд жуулчны виз олгох нөхцлийг чангатгахаар бэлдэж байгаа тухай Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүд виз хүсэхдээ АНУ-д зорчих болсон илүү үндэслэлтэй шалтгаан гаргах ёстой болох гэнэ.
АНУ-ын үндсэн хуульд тус улсад төрсөн бүх хүнийг иргэнээ болгох заалт байдаг. Энэ нь гадаад улсын иргэн эмэгтэйчүүдэд хүүхдээ АНУ-д төрүүлснээр АНУ-ын иргэн болгох боломж олгодог байна.
Трампын засаг захиргаа энэ боломжийг хаах тухай өмнө нь мэдэгдэж байсан ч хэрхэн хэрэгжүүлэх арга нь тодорхойгүй байв. Тухайлбал консулын ажилтан виз хүсэгч эмэгтэй жирэмсэн эсэх, хүүхдээ АНУ-д төрүүлэх төлөвлөгөөтэй байгааг нь хэрхэн мэдэх зэрэг асуудлууд тодорхойгүй байна.
“Хүүхэд төрүүлэх аялал” нь АНУ-д болон гадаадад ашигтай бизнест тооцогддог. Америкийн зарим компаниуд $80,000 хүртэл төлбөрөөр гадаадын иргэн эмэгтэйчүүдийг АНУ-д ирүүлж, хүүхдийг нь төрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.
Энэ боломжийг хамгийн их ашигладаг нь Хятад, Оросын иргэд юм. Вашингтоны засаг захиргаа ийм үйл ажиллагаа явуулдаг компаниудтай Трампыг ерөнхийлөгч болохоос өмнө ч тэмцэж байжээ.
Хэдэн эмэгтэй АНУ-д ирээд хүүхэд төрүүлсэн талаар албан ёсны тоо баримт байхгүй. Цагаачлалын бодлогыг чангатгах зорилготой ажилладаг “The Centre for Immigration Studies” байгууллагаас 2012 онд гаргасан тоогоор нийт 36,000 эмэгтэй тус улсад жуулчлалын шугамаар ирж, хүүхэд төрүүлээд буцсан байна.
Визний шинэ журмын төслийг өнөөдөр АНУ-ын төрийн департмент олон нийтэд танилцуулах ажээ.
Эх сурвалж: Associated Press
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...