
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нь анх 2018 оны зургаадугаар сард өмнөх сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Түүнийг хууль бусаар халагдсан гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол өнгөсрөн оны наймдугаар сард гарсан. Гэвч одоо зургаан сар өнгөрчхөөд байхад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг түүнийг ажилд нь буцааж томилохгүй байгааг бид хэтэрхий улстөржиж байна гэж үзэж байна.
Бид өнөөдрийн жагсаалаар бид Г.Батбаатарыг захирлаар эргүүлэн томилж, Анагаах ухааны үндэсний их сургуулийн тогтвортой хөгжлийг хангах шаардлага тавьж байна” гэв.
Мөн тэрбээр “Бид энэ талаар БСШУСЯ-нд зургаан удаа албан бичиг өгсөн ч “эргэн ажилд нь томилохоор судалж байна” гэсэн хариу өгдөг. Энэ жагсаал ойрын гурав хоног үргэлжлэх бөгөөд нааштайгаар шийдэгдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ” гэдгийг онцлов.

АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн “Их, дээд сургуульд ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн эрхэм цол нь профессор цол байдаг бөгөөд олонд танигдахаар хийсэн бүтээлтэй хүн профессор цолыг авах эрхтэй.
Гэтэл энэ хүндтэй цолыг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон албан тушаалын болгож, өөрийнхөө тойрон хүрээлэгч нарт гардуулсан.
Сүүлийн хэд хоног багш нар үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцэж эхлэхэд тэр албан тушаалынхаа профессор цолоо хурааж авсан асуудал гарсан.
Анагаахын сургуулийг төгссөн хүн бүр энэ сургуулийн асуудлыг мэддэг гэсэн үг биш. Энэ сургууль өөрөө мэргэжлийн байгууллага учраас сургууль дотор байгаа хэлэлцүүлэх гол асуудлыг багш нар түрүүлж мэдэх ёстой.
Гэтэл 2019 оны шилэн данс бөглөгдөөгүй бөгөөд бүх тушаал шийдвэрийг багш нар мэдэх аргагүй болсон” гэв.

АШУҮИС-ийн Дархлаа судлалын багш С.Цогтсайхан “Багш нарын дургүйцлийг дарах гэсэн оролдлого нэлээд хийж байгаа нь өнөөдөр жагсаал болох гэж байгааг мэдээд өчигдөр цалин нэмж, 11:00 цагаас хурал давхардуулж зарлажээ.

Түүнчлэн залуу багш нарыг ажлаас нь хална, зэргийг нь бууруулна гэх зэргээр дарамтлах үзэгдэл их болсон.
Их сургуулийн академик соёл бол бидний үнэт зүйл. Бид энэ үнэт зүйлээ өнөөдөр хамгаалан жагсаж байна. Тийм учраас бидний энэ эсэргүүцлийг хэн нэгний албан тушаалын суудалтай холбож мушгиж болохгүй.
Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарсан байхад Төрийн захиргааны төв байгууллага нь биелүүлэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
