Цагдаагийн хурандаа 2 пэнтхаус, 30 ширхэг орон сууц барьж өгөхийг шаардаж, өгөхгүй гэхэд 320 сая төгрөг бэлнээр өгөхийг шаардсан тухай өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Цагдаагийн хурандаа 2 пэнтхаус, 30 ширхэг орон сууц өгөхийг шаардаж, өгөхгүй гэхэд нь 320 сая төгрөг бэлнээр өгөхийг шаардсан гэж “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Бавгар” ХХК-ийн удирдлагууд мэдэгдэв.
Өнгөрөгч 2015 онд ЦЕГ-ын захиалгатай 250 албан хаагчийн “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн сонгон шалгаруулалтад “Бавгар групп” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ захиалагч талыг төлөөлж ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг, “Бавгар групп” ХХК-ийн удирдлага хооронд байгуулагдсан ажил үүргийн гэрээний дагуу барилга угсралтын ажил явагдах ёстой. Гэрээ ёсоор орон сууцны захиалга өгсөн албан хаагчдын урьдчилгаа төлбөрийг ажлын хэсэг гүйцэтгэгч компанид шилжүүлснээр тус орон сууцны барилгын санхүүжилтийг хангах үүрэгтэй аж. Улмаар гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаад, одоогийн байдлаар “Хуул сахиулах-1 хотхон”-ны А блокийн барилгыг 2019 оны хавар ашиглалтанд хүлээлгэн өгчээ. Удахгүй В блокийн барилгын ажлыг дүүргэж, сар шинийн өмнөхөн ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байсан ч гацаанд оржээ.
Тодруулбал ажлын хэсэг гэрээгээр хүлээсэн үүргээ барилгын санхүүжилтийг зогсоосон байна. Цаашлаад захиалагч талыг төлөөлөх эрх бүхий “Хууль сахиулах-1 хотхон”-ны ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Б. Цогтбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд гүйцэтгэгч компанид санхүүгийн заналхийлэл тулгаснаар төрийн албан хаагчдын орон сууцны барилгын В, Г блокийн ажил ч зогсонги байдалд шилжжээ. Тус орон сууцны нэг мкв-ын үнийг 800 мянган төгрөг байхаар тооцжээ. Гэвч ажлын хэсгийн ахлагч, хурандаа Б. Цогтбаярын авилгажсан арга барилаас төрийн жирийн албан хаагчид хямд, чанартай орон сууцаар хангагдах боломж ийнхүү хаагдахад хүрсэн байна.
“Бавгар групп” ХХК-ийн удирдлагыг санхүүгийн дарамтанд оруулах, төслийн санхүүжилтийг гацаах, цагдаагийн албан хаагчдыг ташаа мэдээллээр төөрөгдүүлэх замаар төслийг зогсоох зэрэг барьцаалсан арга ажиллагааг хурандаа Б. Цогтбаяр удаа дараа явуулсаар иржээ. Угтаа нэр бүхий хурандаа нарын халаас, ходоодыг тэжээх үүргийг гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээгээгүй байна. Харин гэрээнд тусгагдаагүй тус албадлагыг хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий цагдаагийн хурандаа оройлон, гүйцэтгэгч компаниас өнөөдрийг хүртэл тулган шаардахдаа давхар Монгол улсын хуулийн этгээд болсны хувиар иргэн Х. Оюуны (Бавгар групп компанийн ерөнхий захирал) гэр бүлийг ч заналхийлэх болсон талаар дурьдлаа.
Төслийн урьдчилсан санхүүжилт хуулийн байгууллагын ёс зүйгүй албан тушаалтны хувийн ашиг сонирхлоос үүдэн гацсан нь худлаа биш. Үүний цаана цагдаагийн олон зуун албан хаагчдын ахуй амьдрал ч хохирч буй. Барилгын санхүүжилтэнд санаатайгаар саад болсны уршгаар “Бавгар групп” ХХК энэ төсөлд хамтран ажилласан туслан гүйцэтгэгч компаниудын өмнө нь их хэмжээний өр төлбөрт ороод байна. Тиймээс төслөөс ашиг хүртэхдээ бус эхлүүлсэн ажлаа хариуцлагатайгаар дуусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг эрэлхийлэн хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хандах болжээ. Хурандаа Б. Цогтбаяр тэргүүтэй ажлын хэсгийг ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...