Монголд цөөн байдаг уран нарийн сийлбэртэй найман ханатай гэрийг хадгалж байсан чингэлэгтэй нь хулгайлсан хэрэг гарсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 12 цагийн дотор илрүүлж эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.

Нарийн сийлбэртэй найман ханатай уг гэрийн зах зээлийн үнэлгээ нь 150 сая тѳгрѳг бѳгѳѳд өнгөрсөн аравдугаар сард алдагдсан байсныг хоёр хоногийн өмнө эзэд нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсанаар түргэн шуурхай илрүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа
Next post Мөсний баяр ирэх сард болно