Гэвч практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болжээ. Мөн гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэмжээ хугацаандаа бүрэн төлөхгүй, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн зан төлөв сэтгэхүй, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөх болсон.
2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9, 13.6 хувь нь 4-6, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг жил хамт амьдарчээ. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг ч зарим тохиолдолд төрийн зүгээс эр, эмийн хооронд илжиг шиг жороолохоос өөр аргагүй байгаа нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байна.
Гэрлэлт цуцлалт нь хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас болдог байна. Энэ нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгааг харуулж байна. Бүр өмнө нь хуульд багаагүй шинэ харилцааг ч хуульчлах шаардлага тулгарчээ. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны зохицуулалтыг нарийн тусгаагүй байдаг ажээ. Гэтэл практикт гадаадын иргэн, харьяалалгүй этгээдтэй гэрлэх, гэрлэлт цуцлах, гадаадын гэр бүл, иргэнд хүүхэд үрчлэлттэй холбоотой асуудлууд гарах болжээ. Тиймээс нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулахаар Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдэхээр төлөвлөөд байна.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
