МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлажээ.
Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны шаардлага:
- Бакалавар болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1/N2
- Голч оноо 3.0 ба түүнээс дээш байх.
Бүрдүүлэх материал:
- CV /тодорхой загвар байхгүй/
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
- Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
- Суралцах төлөвлөгөө татах
- Certificate of health /татах /
- JASSO тэтгэлэгт хамргадах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгийг тодорхойлсон эсээ 200 үгтэй /материалыг харгалзан үзэж JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ JASSO эсээ
- Паспортны хуулбар
- Санхүүгийн баталгаа: 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
- 3 хувь цээж зураг
Суралцах хугацаа: 1-2 семестр /өөрийн хүсэлтээр/
Оюутны тоо: 2
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/
http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл.
Хичээлийн хөтөлбөр:
http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/overview.html
http://www.tufs.ac.jp/english/student/international_student/Japanese_Program.html
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж, Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээх аж. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:
- http://www.tufs.ac.jp/english/abouttufs/pr/social_media/
- http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/
- http://www.tufs.ac.jp/english/student/dorm/housing.html
Эх сурвалж: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...