Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн зүгээс төслийн зам барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн зам барилгын ажлын гэрээг цуцалж, хариуцлага тооцох саналыг Азийн хөгжлийн банкинд удаа дараа тавьж байгаа ч энэхүү асуудал шийдэлд хүрэхгүй байгааг илэрхийлэв.
Харин АХБ-аас гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад тус банкны зүгээс ажлын талбар дээр удаа дараа явж ажлын нөхцөл байдалтай танилцсан ба Багц 2 болон Багц 4 хэсэгт тодорхой ажил хийгдсэн, мөн гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч байгууллагаас гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулав.
Хөдөлгөөн нээх гэдэг нь замын хучилтын ажил дуусаагүй ч өвлийн улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр замаар биш үндсэн замаар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх, хучилт авна гэдэг нь замын далан, суурь, хоолойн ажил дууссаны дараа асфальбетон хучилт дэвсэх үйл ажиллагаа.
Ашиглалтад орно гэдэг нь замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээ гээд зам барилгын бүх ажил дуусаад улсын комисст хүлээлгэн өгөхийг хэлэх ба энэ ялгааг олон нийтэд зөв ойлгуулах, гэрээт хугацаанд хучилтаа авах зорилтыг тавьж ажиллаж байгаа гэдэг дээр талууд нэгдсэн байр суурьтай байх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
АХБ-аас төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээнүүдийг тус банкны Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас төслийн үйл ажиллагааны чиг үүрэг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр аливаа асуудал, нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтайг онцоллоо.
Уулзалтын үр дүнд ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн хийсэн зам барилгын ажлын гэрээг цуцлах асуудлыг хойшлуулж, нийт зам барилгын ажлыг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг сайтар хангаж, ирэх 3 дугаар сард багтаан шаардлагатай бүх техник тоног төхөөрөмжийг татан байршуулж, шуурхай ажлын төлөвлөгөө гарган сайтар зохион байгуулахаар тогтлоо.
Түүнчлэн төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, төслийн зөвлөх Энэтхэгийн ICT компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэсэн байна.
More Stories
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...