АНУ-ын виз мэдүүлэхэд гаргадаг алдаанууд

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан анхааруулга гаргажээ. АНУ-ын визийг өдөрт дунджаар 110 хүн мэдүүлж байгаа аж. Өдөрт авч буй визний мэдүүлгийн 20 хувь нь буцаагддаг байна.

Виз мэдүүлэхэд гаргадаг алдаа

Монголчууд АНУ-ын Элчин сайдын яам руу ирэхдээ аяллын зорилгоо тодорхойлоогүй байдаг аж. АНУ-ын визийг ямар зорилгоор мэдүүлдэг талаар судлаагүй байдгаас буцаагддаг байна. Монголчууд голдуу аяллын виз мэдүүлдэг ч зорилго нь маш тодорхой байх ёстой юм байна. Гэтэл тодорхойгүй, дэлгэрэнгүй бус байдлаас болоод визний мэдүүлэг буцаагдах тохиолдол гардаг. Үүнээс гадна, виз мэдүүлэх алхмуудыг дагаж мөрдөхгүй байгаа байдлаасаа болж, товлосон ярилцлагын цаг цуцлагдаж, дахин цаг товлох асуудал үүсч байгааг анхааруулжээ. Иймээс дээрх хоёр зүйлийг чандлан мөрдөхийг хүсч байна.

“Хариуцлагатай аялъя” аян үр дүнтэй болжээ

“Хариуцлагатай аялъя” аяныг хэрэгжүүлээд хоёр жил болжээ. 2016 онд АНУ-ын виз мэдүүлж, тус улсыг зорьсон хүмүүсийн 10 хувь нь визний хугацаа хэтрүүлэн үлдчихдэг байсан бол 2018 оны статистик мэдээллээр гурван хувь болтлоо буурсан байна. АНУ-ын Элчин сайдын яам бол тус улс руу нэвтрэх зөвшөөрөл олгодог байгууллага. Харин АНУ-ын хил дээр гаалийн хяналтын ажилтнууд та хэчнээн хоног, сар, жил АНУ-д байх ёстой вэ гэсэн хугацааг тань хэлж өгдгийг анхаарах ёстой байна. 2020 онд АНУ-ын визийг хэрхэн зөв мэдүүлэх процесс болон DS-160 маягтыг хэрхэн зөв бөглөх, виз мэдүүлэхэд эргэлзээтэй мэдээллийг тайлж өгөх зэрэгт анхаарах болжээ. Учир нь өнөөдөр монголчууд өөрсдөө бөглөчих боломжийг маягтыг орчуулгын товчоодоор бөглүүлж, мөнгө зарлагадсаар байгаа аж. Иймээс визээ хэрхэн зөв дарааллаар мэдүүлэх процесс, анкетыг зөв бөглөх чиглэлд хэд хэдэн видео контент бэлдсэн нь монголчуудад хүрэх юм байна.

АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ АЛХМУУД:

Виз мэдүүлэх гэж байгаа иргэн ярилцлагын цаг товлохоосоо өмнө визний мэдүүлгийн DS-160 маягтыг заавал бөглөж, дуусгасан байх ёстой. Энэхүү маягтыг иргэн та өөрөө бөглөх боломжтой.

Мөн ярилцлагад орохын өмнө доорх дарааллын дагуу дөрвөн алхмыг хийж гүйцэтгэнэ.

1-р алхам: Визний мэдүүлгийн төлнө.

2-р алхам: Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бүрэн бөглөж дуусгана.

3-р алхам: Заавал гүйцэд бөглөж дуусгасан DS-160 маягтын бар кодыг ашиглан ярилцлагын цагаа товлоно.

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

  • Таны паспортын дугаар
  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

Эс бөгөөс та ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу!

4-р алхам: Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлагад ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин паспортаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

+ There are no comments

Add yours