Нийслэлийн Баянгол дүүргийн XXI хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдрийн 17:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман аврагч хоёр автомашинтайгаар 7.5 км замыг туулан очиж иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас баржээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Шатсан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ




