Шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ.
Тодруулбал, “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүсэн.
Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.
Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикем Чимези Жон /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нигер улсын ирсэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанид олгуулахаар заажээ
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...