Яаралтай түргэн тусламжийн төвд өмнөх долоо хоногт угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 35 өрхийн 86 иргэн, үүнээс 35 хүүхэд 51 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж авсан. Эмнэлэгт нэмж хүн хэвтээгүй бөгөөд нэг хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Гэр хорооллын өрхүүд шахмал түлшээ хэрэглэж сурч байгаа ч мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг мөрдөж галлахгүй эрсдэлд орох магадлал өндөр буй гэнэ. Шахмал түлшгийг хэрэглэж хонохдоо савтай ус тавьж хонуулах нь угаарын хийн ууршлыг бууруулдаг ач холбогдолтой аж.
Агаарын чанарын индекс өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал, хүхэрлэг хий стандарт түвшинд, “РМ10” тоосонцор 2.3 дахин бага, “РМ5″ тоосонцор 2.2 дахин бага, азотын давхар исэл стандарт түвшинд байсан байна. НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комисс 24 цагийн шуурхай штабаар ажиллаж байгаа. Гэр хорооллын нийт өрхөд гурван удаа хүрч ажиллаад байна” гэж өнөөдөр мэдээлэл хийхдээ өгүүлсэн юм.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...