Авлигатай тэмцэх газар Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг албан тушаалаа урвуулан ашиглан авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдөр цагдан хорьжээ. Түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорих 461-р ангид нэг сарын хугацаатай хорьж, шалгахаар болсон байна.
Өнгөрсөн тавдугаар сард М.Баасандорж нь дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн сахилгын шийтгэл хүлээж, албан тушаал буурч байжээ.
Тэрбээр 2003 оноос хойш Мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх, эрхзүйн мэргэжилтэн, тасгийн дарга, ахлах байцаагч мөн Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зэрэг албан тушаал тус тус хашиж байжээ.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
