16 настай охин өндрөөс унаж, амиа алджээ

“Цамхаг” хотхоны 12 давхраас 16 настай охин унаж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Хэрэг гарахын өмнөхөн нийслэлийн СБД-ийн Онцгой байдлын хэлтэст “12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлага авмагц нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн минутын дараа очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай “А” нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.

Аврах ангийнхан охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламжид хүлээлгэн өгсөн хэдий ч “А” нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Охиныг өндрөөс унах болсон шалтгааныг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

+ There are no comments

Add yours