Ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү” гэж асуухад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө олгоно” гэлээ.

+ There are no comments

Add yours