“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээллээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хохирсон иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Гэсэн хэдий ч хэргийн явц удаашралтай байгаа гэнэ. Д.Гүрсоронз нь батлан даалтын хугацаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогчдыг “Эвлэрлийн гэрээ байгуул. Үгүй бол мөнгийг чинь өгөхгүй” хэмээн удаа дараа сүрдүүлэн, хохирогчдоос зугтаасаар байна.
Үүгээр ч барахгүй хохирсон иргэдийн хэлж буйгаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл гэх эгч дүүс Зайсанд 2-3 байр эзэмшдэг, лексус 570 маркийн автомашин хөлөглөн, 4-5 өмгөөлөгч хөлслөн хэргийг хаах гэж оролдож байгаа гэнэ. Иймд хохирогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг энэхүү асуудлыг анхааралдаа авч, 300 гаруй иргэдийн 4 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсчээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
