Өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын үүдэнд, өөрийн машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид түүнийг үйлдэл дээр нь саатуулсан бол Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
Холбогдох шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний 14.00 цагаас эхэлнэ.
+ There are no comments
Add yours