Өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 20 мэргэжилтнийг өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох өртөөчилсөн сургалт зохион байгуулах сургагч багшаар бэлтгэх сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны сургалтын танхимд зохион байгууллаа.
Охид, хөвгүүдийг эрүүл зан үйлд сургах, ирээдүйд амьдралын зөв хэвшилтэй гэр бүлтэй болох, эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, улс орны аюулгүй байдалд хувь хүний зүгээс ямар эрх эдэлж, ямар үүрэг гүйцэтгэх цаашлаад охид, эмэгтэйчүүдийн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргуудаас таниулах зэрэг агуулгын хүрээнд өртөөчилсөн хэлбэрээр өнөөдрийн сургалтыг зохион байгуулснаараа онцлог боллоо.
Сургалтыг Сэтгэцийн их эмч, сэтгэл засалч Ж. Гантулга, Сэтгэл судлалын ухааны Магистр, Докторант сэтгэл судлаач Ө.Ариунаа, Нийгмийн эрүүл мэндийн магистрант, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр нар удирдан явуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг дүүргүүдийн залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна“ гэж заасны дагуу “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянаар их дээд, сургууль, коллежийн оюутан залууст эрүүл мэндийн мэдлэг олгох, тэднийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг олон үйл ажиллагааг Нийслэлийн 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулах юм.
Монгол Улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас 2018 онд гаргажээ.
Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна.
Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломж нь хязгаарладаг бөгөөд түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар олон эрсдэлд өртдөг тул өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай юм гэж Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...