Өдөрлөгийн нээлт дээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн элч, МУ-ын спортын мастер В.Дамдинсүрэнд НЭМҮТ-ийн хүндэт тэмдэгийг гардуулсан юм. В.Дамдинсүрэн гуай бол эх орныхоо хилийг явган тойрч 1 жил 12 хоногт 10200 км зам туулахдаа 14 аймаг, 72 сумын 10 мянга гаруй иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилсан хүн юм.

Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.
Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд, хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна.
ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдлыг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Манай улсад хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. Хүүхэд, өсвөр үеийнхний 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.
ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алх гэж зөвлөдөг.
“Алхангаа ярилцъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн алхалтын өдөр – 2019” өдөрлөгт хүрэлцэн ирсэн 400 гаруй иргэд 1.2 км зайд алхаж идэвхтэй хөдөлгөөний адал явдалт 3 өртөөгөөр аялж, спорт сонирхогч залуустай хамт хөгжөөнт дасгалын үзүүлбэрт оролцож, НЭМҮТ-ийн ажилтнууд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг хүргэлээ.




More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
