Бүх шатны сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд 102.6 мянган суралцагч төгссөн байна.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар эдгээрийн:
- ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 58.4 мянган сурагч,
- мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 21.2 мянган суралцагч,
- их, дээд сургууль, коллежийг 23.0 мянган оюутан тус тус төгсжээ.
ЕБС-ийг төгсөгчдийн 41.9 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги)-ыг, 16.4 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги)-ыг эзэмшигчид байна.
12 дугаар ангийг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 24.1 мянга буюу 59.4 хувиар буурсан байна. Энэ нь ЕБС-ийн систем 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой болно.
Энэ тухай салбарын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил өмнөх жилүүдээс 50-60 хувиар бага элсэлт авлаа. МУИС, ШУТИС 5,000 орчим элсэгч авдаг байсан бол 2,000 гаруйг л авсан байна. Жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг юм. Энэ жил 10 гаруй мянган хүүхэд л элслээ.
Энэ нь манай төрийн ч бай, хувийн ч бай их, дээд сургуулиудад маш том сорилт болно. Учир нь энэ сургуулиуд сургалтын төлбөр дээр амьдраад байгаа юм. Цаашдаа чанаржаад, нэгтгэгдээд, гадна, дотны төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт авдаг болох хэрэгтэй байна” гэж байв.

Тэгвэл их, дээд сургууль, коллежийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 23.0 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 6.2 мянга буюу мөн л 21.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Их, дээд сургууль төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 0.7 мянга буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт төгсөгчдийн 39.6 хувь нь эмэгтэйчүүд байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
