Тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн “Smartcar” үйлчилгээг хүргэж эхэллээ.
SMARTCAR апплейкшнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та SMARTCAR апплейкшныг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой.
Үйлчилгээнүүд:
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах цэс
Тээврийн хэрэгсэл болох машин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаарыг оруулан “Хайх” товчийг дарна. Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг хайлтын үр дүнгээр харуулна.
Жолоочийн мэдээлэл харуулах цэс
Жолоочийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна
Бүтгэлтэй тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл
Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй жолоочийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харуулна.
Зөрчлийн оноогоо хянах
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтын “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог харуулна.
Албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл шалгах, онлайнаар төлөх
Тухайн оны татвар төлөгдөөгүй бол Татвар, хураамжийн хуудасны дээд талд харагдах ба “Татвар төлөх” товчийг даран төлбөр хийж болно. Татвар хураамжийн түүх хэсэгт өмнөх онуудын татварын мэдээлэл харагдах ба төлөгдөөгүй татварыг сонгон татвар төлөлтөө хийнэ.
Торгуулийн мэдээлэл, түүхээ шалгах
Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн татварын мэдээллийг нэг дор харуулах ба та хүссэн огноогоор хайлт хийх боломжтой.
Оношилгооны мэдээлэл шалгах
Тээврийн хэрэгслийн улсын оношилгооны мэдээллээ харна. Үзлэгт орсон огноо, үзлэгт дахин орох огноо гэх мэт.
Даатгалын мэдээлэл шалгах
Тээврийн хэрэгслийн даатгалын мэдээллээ харна. Даатгалын гэрээний дугаар, гэрээний эхлэх ба дуусах огноо гэх мэт.
Давуу талууд
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын зэрэг мэдээллийг нэг дороос шалгана. Татвар хураамжийг төлбөрийн картаа ашиглан онлайнаар төлнө. Цахим хуудас болон ухаалаг утасны iOS, Android аппликейшнтэй.
Ашиглах заавар
SmartCar мобайл аппликейшныг App Store, Play Store-с ухаалаг утас дээр татаж суулгах ба тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан хайлт хийснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авч болно.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
