Улсын сургуулиудын 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ хичээлийн жилд т, өрийн болон төрийн бус өмчийн 237 сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 160 мянга орчим хүүхэд Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс Үдийн цайг Үдийн хоол болгох учраас бэлтгэл ажил хэр байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган шалгаж байгаа аж.

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтаар төрийн өмчийн сургуулиудын 42, төрийн бус өмчийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 59 нь, төрийн бус өмчийн 90 сургуулийн 62 нь зориулалтын бус цайны газартай бол 12 сургууль огт цайны газаргүй байжээ.

Тухайлбал,

Огт цайны газаргүйгээс өөр газартай гэрээлэн үдийн цайг авсны улмаас хоолны хордлого гарсан тохиолдол саяхан гарсан. Тиймээс ЦАЙНЫ ГАЗАРГҮЙ сургуулиудад 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Кингс Кидс, Ертөнц, Номын гялбаа, 10, 59, Оюут нар багтжээ.

 

+ There are no comments

Add yours