ТҮЦ-дэд түргэн гэмтэж муудах хүнс заруулахгүй

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 01/240 тоот удирдамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  А/273 тоот захирамжийн дагуу НМХГ-аас Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 түргэн үйлчилгээний  цэгт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар түргэн үйлчилгээний цэгүүдэд хуушуур, шарсан ороомог, жигнэсэн ороомог, чанасан өндөг зэрэг хоол, түргэн гэмтэж муудах  хүнсийг  эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан, хүнсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу, хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илрүүлж, 9 иргэнд торгуулийн шийтгэл ногдуулж, түргэн үйлчилгээний цэгт зохих зөвшөөрөлгүйгээр тамхи худалдаалж байсан 2 иргэний 16 нэрийн 90 хайрцаг нийт 337000 төгрөгийн тамхийг хурааж, улсын орлого болгохоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 3 төрлийн сэрэмжлүүлэг тараалаа.

Arslan.mn

+ There are no comments

Add yours