Хөшигтийн хөндийн хурдны зам дээр энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчимд “Toyota” маркийн автомашин хашлага мөргөсөн осол гаржээ. Хэргийн газарт үзлэг хийхэд машины баруун хойд талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон байж болзошгүй байгаа аж.

Тус автомашины жолоочийн хэлснээр “Өгөөмөр захаас наймдугаар сард шинэ дугуй худалдан авч хуучин дугуйнуудаа сольсон” гэжээ. Иймд жолоооч нар чанарын баталгаагүй дугуйг хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post  Ирэх сард сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана
Next post Алга болсон уулчин Алтай Таванбогдод авирах зөвшөөрөлгүй байжээ