Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе.
Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн байхгүй болж байгаа аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна.
Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв.
Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж.
Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...