Уг осол энэ сарын 08-нд Дорноговь аймгийн нутагт болжээ. Хэнтий аймгийн Стастистикийн хэлтсийнхэн Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялалаар явах замдаа осолд орсон гэнэ. Ослын улмаас тус хэлтсийн хоёр ажилтан, эмнэлгийн машины жолооч нар хүнд гэмтэж эмнэлгийн тусламж авсан байна. Осолд орж гэмтсэн хүмүүс аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин осолд орохдоо унаж явсан тээврийн хэрэгсэл нь энэ оны тавдугаар сард болсон Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн зориулалтаар хүлээлгэн өгсөн УАЗ фургон маркын машин аж.

Тухайн өдөр хүнд өвчтөн авч Улаанбаатар хот явахаар бэлдэж байсан ч статикстикын хэлтсийн дарга Т.Өлзийсүрэнгийн гуйлтаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Урнаа зөвшөөрч уг машинаыг өгч явуулжээ. Осол гаргасан тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Айраг суманд байлгаж байгаад энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотруу шууд ачуулжээ.

Т.Урнаа гэх Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь анхлан томилогдсон үеэсээ л хэл ам дагуулсаар байгаа нэгэн юм байна. Үүрэгт ажлаа хийж байсан Нэгдсэн эмнэлгийн өмнөх удирдлагыг ажлаас нь чөлөөлүүлж ирэхдээ өмнөх ажлаа ч өгөөгүй байсан бөгөөд хамт олон нь хүртэл хууль бус томилгоог хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байсан хэдий ч МАН ямар хүчтэй болохыг харуулж одоог хүртэл дураар авирлуулсаар байгаа хэмээн ойрын эх сурвалж өгүүлсөн юм. Уг эх сурвалж, жолоочийн тойгоны яс гэмтэж, мэс засал хийлгэсэн, эмчлүүлж байгаа бөгөөд Т.Өлзийсүрэн гэгч нь Гадаад хэргийн яам руу албан тушаал дэвшин шилжсэн гэнэ. Эндээс харахад, МАН-ы үед алдаа гаргасан болгон дээшлэн дэвшиж ажлаа хийсэн нь хохирдог нь жирийн үзэгдэл болжээ, Хэнтийн удирдлагууд У.Хүрэлсүхтэйгээ адил хариуцлага ярьдаг ч хөрсөн дээр буухгүй байгаагийн тод илрэл хэмээн бухимдаж байна.
Эх сурвалж: Г.Саруул
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
