Сүүлийн жилүүдэд манай иргэдийн дунд цагаан тахал буюу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол ихээхэн нэмэгдэж байгаатай зэрэгцэн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж хууль бус уг үйлдлийг таслан зогсоох ажлыг үргэлжлүүлсээр байна.
Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 шилжих шөнө нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудлын өрөөнөөс олны танил дуучин гэгдэх А-г мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулжээ. Одоогоор энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаад бөгөөд хэргийн талаар тодруулсан боловч хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар А гэгдэх дуучин нь Б.Амархүү хэмээн яригдаж байна. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаа аж. Түүнийг нэгэн зочид буудлын гадаа автомашины зогсоол дээр автомашиндаа байхад нь баривчилсан гэх мэдээлэл ч ирлээ. Үүнээс гадна хэргийн газар түүний эхнэр болох О.Ариунзул байсан ч эхнэрийг нь саатуулаагүй аж.
Цагаан тахал гээч хар тамхи, мансууруулах бодисний хэрэглээ сүүлийн үед ихээр гарч, үүнд олны танил хүмүүс ихээр холбогдож байгаа нь залуу үеийн төлөөлөлд ч ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс залуус та бүхэн энэ мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ирээдүйдээ хар толбо үлдээхээс сэргийлээрэй.
ЭХ СУРВАЛЖ: DORGIO.MN
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...