Зарагдаж байгаа зарим ногоонууд гарал үүслийн гэрчилгээгүй байжээ

“МИШЭЭЛ ЭКСПО” худалдааны төвд тариаланчид “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулахаар оролцож байна.

Дээрх байдалд хяналт тавин ажиллахад гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээ баталгаажилтад хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нмхг-ын явуулын лабораторийн түргэвчилсэн тестийн аргаар шинжилгээнд хамруулж мөн пестицидийн үлдэгдэл үзүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шилжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: нмхг

+ There are no comments

Add yours