Тус компанийн Үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “2019 оны есдүгээр сарын 13-наас эхлэн SBN телевизийн сэтгүүлч манай үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг “Мод шиг асаж байгаа хэрнээ ямар ч илчгүй байна” хэмээн зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа мэдээ түгээж байна. Энэ нь манай байгууллагын 500 гаруй залуусын бүтэн жил нойр хоолгүй хөдөлмөрлөж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үгүйсгэж, нэр хүндийг гутааж буй тул албан ёсоор хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдэж байна. Манай түлшийг бүх төрлийн зууханд түлж туршсан бөгөөд тэр хүн ч мөн ирээд түлээд туршиж үзэх боломжтой. Бид ч ийм санал тавьсан. Гэвч ажилтай, завгүй гэсэн тайлбар өгсөн. Та бүхэн ч мөн очоод туршаад, түлж үзэж болно. Энэ бол урд хөрш ган хайлуулах гэж авдаг өндөр илчлэгтэй нүүрс. Мод шиг асаад илчгүй байх ямар ч боломжгүй” гэлээ.
“Тавантолгой түлш” компани одоогоор 200 орчим мянган тонн нүүрс нөөцөлсөн бөгөөд 400 гаруй борлуулах цэг ажиллуулахаар худалдагчидтэй гэрээ байгуулан нийслэлтэй хамтран ажиллаж байгааг мөн хэллээ. “Түүхий нүүрс асах гэж маш удаан уугидаг. Манай нүүрс маш хурдан асаж цогшоод дулаанаа барьдаг. 10 минут орчим утаа гараад тэрнээс цааш утаагүй болдог. Олон удаагийн туршилт хийсэн. Илчлэг хоёр дахин өндөр. Тиймээс Улаанбаатар хотын утааг 50% бууруулахын төлөө ажиллаж байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлээд иргэд мөн гэрийнхээ дулаан алдалтыг бууруулах, зуухныхаа битүүмжийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэйг сануулав.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
