Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулав. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлэлийг бататгасан, хамтын ажиллагааг харилцааны шинэ эрин үед гаргаснаар улстөрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг талууд тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.
ОХУ–ын улсын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд 10 баримт бичигт гарын үсэг зурж, хэд хэдэн асуудлаар санал солилцлоо.
- Монгол Улс, ОХУ найрсаг харилцаатай, иж бүрэн стратегийн түншүүд болов
- Терроризмтой тэмцэх бүс нутаг, хил орчмын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
- ОХУаас Монгол улсад цэрэгтехникийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгоно.
- Хиагт, Алтанбулаг чиглэлийн Олон Улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангана.
- ОХУын “Росгеологи”хувьцаат нийгэмлэгтэй уул уурхай, ураны чиглэлээр хамтран ажиллахаар болов.
- ОХУын Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн зээл авч, ЗүүнбаянХанги чиглэлийн шинэ төмөр зам барихад зарцуулахаар тохирлоо.
- Монгол Улс худалдааны байгууллагаа Владивосток хотод нээхээр боллоо.
- ОХУын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулна.
- Мөн цаашид Монгол, Орос хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийллээ.
Хоёр улсын Ерөнхийлөгчид хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа айлчлалыг сурвалжиж буй хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийх үеэрээ:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.
Түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болсон гээд энэ удаагийн яриа хэлэлцээр баялаг агуулгатай, халуун дотно, өргөн цар хүрээний асуудлыг хөндсөн хэмээн дүгнэсэн юм. Улмаар Монгол-ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гарсан нь цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт ахиулах боломж хэмээн харж байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...




