УИХ-ын чуулганаар өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэв. Ингэхэд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг ажлын хэсгээс санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн төслийн уг заалтаар санал хураахад, үдээс өмнөх хуралдаанаар гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар дэмжихгүй гэсэн юм.
Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжихгүй байгаа. 365 суманд 365 нам байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Нам төрийн ажил ойртож байгааг шүүмжлэх болсон. Энэ талаас нь харвал уг заалтыг дэмжих боломжгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь үндэсний зөвшилцлийн асуудал. Улс төрийн намтай холбоотой асуудалд бид сайн бодох хэрэгтэй. Янз бүрийн заалт оруулж ирж бужигнуулах хэрэг байна уу, хүссэн, эс хүссэн Монгол Улс нам төвтэй улс болох алхам руу орох заалтыг оруулаад ирлээ” гэсэн юм.
Ингэснээр чуулган завсарлаж, олонхийн нам саналаа нэгтгэхээр хуралдсан. Түүний дараагаар үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн төслийн уг заалтыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү эсэргүүцсэн ч эцэст нь улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гэснийг дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн төслийн заалт дахь “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтын эх сурвалж болон зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт үйл ажиллагааны санхүүжилт ил тод байдал төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлыг хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтыг хэлэлцэж, гишүүд дэмжсэн юм.
Энэ тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дактор, профессор, Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхан “Намд зохион байгуулалтын хувьд ардчилсан байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтаа ил тод байлгах үүрэг хүлээлгэсэн чухал заалт (19.3) дэмжигдлээ. Ингэснээр УИХ-ын хоёр бүрэлдэхүүн дамжаад ч явж чадахгүй байгаа намын шинэчлэл хийгдэнэ. Энэ үүргийг хүлээлгэсэн хууль заавал гаргах ёстой. Үгүй бол Цэц дээр очно. Намгүйгээр ардчилал байх боломжгүй тул энэ мэт зөв зарчмын дагуу бэхжүүлэх хэрэгтэй. Үүнд түлхэц болох чухал заалт. Олон орны ардчилсан Үндсэн хуульд байдаг заалт юм” гэлээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...