Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамжийг наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан.

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд  замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

+ There are no comments

Add yours