Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг жил бүр хэрэгжүүлдэг. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд эл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй камеруудыг сайжруулахыг сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна. Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөмж өгч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан залууст зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт тоо өсдөг. Ялангуяа есдүгээр сард оюутан залуус баар цэнгээний газруудаар үйлчлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болох тохиолдол бүртгэгдэх, эрүүлжүүлэх асуудал гарч байна. Аж ахуй нэгж байгууллагууд 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрсэн. Иймд хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Оюутан залуус архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тиймээс их дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудад санамсаргүйгээр гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуул эхэлсэн. Хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их. Иймд орой үдшийн цагаар харанхуй газраар ганцаараа явахгүй байхыг зөвлөе” гэлээ.
Өнгөрсөн жил хичээлийн шинэ жилийн үеэр найман оюутан эрүүлжүүлэх байрт саатуулагджээ. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 175 цахим тоглоомын газарт зөвлөмж өгч ажиллажээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд цахим тоглоомын газрын үйл ажиллагаа идэвхэждэг тул насанд хүрээгүй хүүхдүүдийг тоглуулсан бол тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцохыг санууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэхэд бага насны хүүхдийг тавдугаар анги төгсөх хүртэл нь эцэг эх асран хамгаалагчид нь хяналт тавьж, сургуульд нь хүргэж өгч байхыг санууллаа. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой аж. Мөн хувийн сургуулиудад school police хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.БӨХБАТ:
-Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 20-ны хооронд үйлдэгдсэн байдаг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
