17 кг дэрэвгэр жиргэрүүг БНХАУ руу нэвтрүүлэхийг завджээ

Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ.   Шалгалтаар нүүрсний экспортын  0771 ӨМА улсын дугаартай Лхас транс компанийн тээврийн хэрэгслээс  17 кг дэрэвгэр жиргэрүү  илрүүлсэн байна. Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Улмаар жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны  нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван  жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргасан юм.

+ There are no comments

Add yours