Шведэд хог хаягдал нь дуусч, тус улс бусад улс орнуудаас дахин боловсруулах хог импортлоход бэлэн болсон тухай мэдээ дэлхий нийтийг гайхшрууллаа.⠀Тус мэдээллийг Instagram дээр david_giverola дараахь мэдээ тавьсан байна.
Шведэд гэр бүл болгон өөр өөр хог хаягдал хийх 6-аас 7 хогийн сав байдаг, тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад. Үүнээс гадна дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулагдсан хогийн сав байдаг аж. Стокгольмын ямар ч балчир хүүхэд чихрийн цаасаа гудамжинд хаях байтугай буруу хогийн савруу хаядаггүй. Ийм дадлыг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд зааж өгдөг юм байна. Шведэд хогоо буруу саванд хийсэн байна гэж торгодог юм байна.
Тус улсад 1961 оноос эхлэн хог хаягдлын тээвэрлэлтийг газар доорхи хийн хоолойгоор хийдэг юм байна.
Бүх хогны дөнгөж 7% нь хогийн цэгруу ачигддаг бөгөөд бусдыг нь эсвэл шатаанаа эсвэл дахин боловсруулалтанд оруулдаг. Стокгольм хотын эрчим хүчний 45% -ийг хог хаягдлаас гаргаж авдаг юм байна. Одоогийн хог хаягдлын хомсдол нь Шведуудын хувьд том асуудал болж магадгүй юм байна, учир нь тэд орон сууц халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнхи хэсгийг хогноос гаргаж авдаг юм байна. Хөрш Норвеги улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлж болохоо илэрхийлсэн байна.
Шведүүд өөрийнхоо улс орноо хог хаягдлаас салгахаас гадна дахин боловсруулалтын явцад агаар мандалд хорт хий ялгаруулах хамгийн бага хэмжээг хэрхэн хангах талаар арга хэмжээ авсан байна. Шатаах зуухнууд агаар мандалд ялгарах хорт хийн хэмжээг 1% -иас ихгүй байлгах сүүлийн үеийн технологи ашигладаг юм байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
