Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 14-15 насны бүлэг хүүхдүүдийг баривчилжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 14-15 насны 21 удаагийн үйлдэлтэй О, Б нарын бүлэг этгээдийг түр саатуулаад байна. Сурч боловсрох насандаа бусдыг хууран мэхэлж, эд зүйлийг нь хулгайлж зарж, борлуулдаг тэд зөвхөн цахим тоглоом тоглох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлддэг тухай ярьж байна.
Тэд хоёр жилийн өмнөөс эзгүй айлын цоожийг эвдэн, тооно болон цонхоор нь орж, хувцас, нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлж Нарантуул захад аваачин зарж, борлуулдаг байна.
Гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх тохиолдол нь өдрийн цагаар буюу иргэдийг гэр орноо эзэнгүй орхисон үед гардаг байна. Иймд иргэдийг гэр, орон сууцаа эргэх, хөршийн холбоог байгуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
