“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уулзалт 2019 оны 8-р сарын 6-ны өдөр Блу Скай Тауэрийн Кристал танхимд боллоо. Уулзалтын эхэнд эхийн сүү мэт цагаан хадгыг алган дээрээ дэлгээд уран тод хөдөлгөөнөөрөө ээж хүүгийн нандин холбоог уран бийрээр хөрөглөн буулгах мэт бүжих бүсгүйн чадвар, аялгуут хөгжимтэй хослон танхимын уур амьсгалыг эхийн сүүн сэтгэлээр дүүргэх шиг цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, аньсганд нь нулимс гялтгануулж орхив. Бяцхан үрсээ тэврээд ирсэн одонтой гэр бүлүүд, төрөх дөхсөн эхнэрээ хөтлөөд ирсэн залуу хосууд, өтөл буурал гэлгүй хань ханиндаа хүрээд ирсэн ахмад настнууд гээд уулзалтыг зорин ирсэн зочдыг харсан ч шөнөөс эхлэн зүсэрсэн бороонд хоригдолгүй энэ арга хэмжээг чухалчлан ирсэн нь үнэхээр бахархалтай байлаа.
Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногт зориулан ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, сошиал дах Одонтой ээжүүдийн болон Аавуудын групп хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтыг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Энхнасан нар үг хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, ажил олгогчдын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар түүнчлэн гэр бүлийн хүрээнд эрчүүд, аав нар хөхүүл ээж, үрд хэрхэн дэмжиж туслах талаар уулзалтад оролцогчид санал, туршлагаа хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн төрсөн эхийн сэтгэлзүйн талаар мэргэжлийн сэтгэлзүйч Ш. Байгалмаа мэдээлэл өгөв. Ая дуугаа өргөсөн уран бүтээлч, хөтлөгч нар нь хүртэл гурав, гурван хүүхэдтэй аавууд байсан бөгөөд өөр өөрийн туршлагаа дуртайяа хуваалцсан нь уулзалтыг улам үнэ цэнэтэй болгож байв. Хөлд орж буй бяцхан жаалууд, хүүхэд бүүвэйлэх тэмцээнд оролцож байгаа аавуудын хөгжөөн хосолсон энэхүү чөлөөт уулзалт ярилцлагад оролцсон хүн бүхэн хүүхдийг хөхөөр хооллолтын ач холбогдлыг бусдад ойлгуулж, түгээх шинэ мэдээлэлтэй, сэтгэл итгэл дүүрэн өндөр үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.





More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний...