Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” Өдөрлөгийн арга хэмжээ 2019 оны 7-р сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулагдаж байна. Сүхбаатарын талбай дах нийслэлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн нээж үг хэлэв.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин Төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллалаа.
Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийгдсэн байна. Мөн иргэдэд 5940 ширхэг тараах материал тараагдаж мэдээ мэдээллээр ханган ажиллалаа.
“Дэлхийн Хепатитийн өдөр – 2019”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 7-р сарын 26-ны 11:00-16:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагджээ.
Мөн 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг олгогдсон байна. Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалтай боллоо.
Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг тараах материал нийслэлчүүдийн гар дээр очсон байна.
More Stories
УБЦТС: Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 25-аас хойш хийгээгүй
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас...
Монгол эрчүүд 16 жил, эмэгтэйчүүд 22 жил тэтгэвэр авч байна”
Монгол хүний дундаж наслалт ба тэтгэвэр тогтоох зохицуулалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-аас мэдээлэл өглөө. Энэ талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн...
Б.Ёндонжамц: Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл өглөө. Энэ талаар Хот хоорондын...
Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордов
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны...
АНУ-д цасан шуурганы улмаас 55 хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цаг уурын таагүй үзэгдэл АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрийг хамраад байна. Цаг уурчдын онцолсноор, цаг уурын ажиглалт...