Индонезийн аялал жуулчлалын бүс болох Бали арлын ойролцоо өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт зургаан магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай тус улсын гамшгаас хамгаалах менежментийн агентлаг мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт 68 км-ийн гүнд байжээ. Одоогийн байдлаар цунамигийн аюул байхгүй бөгөөд ноцтой осол, хохирол гараагүй байна. Мөн газар хөдлөлтийн дараа ойролцоо байсан мужуудад доргилт мэдрэгджээ.
Бали аралтай холбоотой баримтууд:
- Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах арал. Нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршдог.
- Бали аралын уугуул иргэд 4-р зууны үед нүүдэллэж ирсэн гэж үздэг.
- Бали аралын мужийн төв нь Денпасар
- Дэлхийн хоёрдугаар дайнд Япончууд эзлэгдэж байсан бөгөөд Бали арал нь 1950 Индонезид улсад нэгдсэн.
- Бали аралыг урлагийн арал хэмээн дэлхийд алдаршсан шалтгаан Бали бүжиг, түүний аяыг тоглоход хэрэглэгддэг хөгжмийн зэмсэг гамелан, кечак зэрэг нь ихээхэн алдартай юм.
- Бали аралын уугуул иргэд Хинду шашинтай. Лалын шашинтай Индонез улсад оршдог учраас терроризмд өртөх магадлал хамгийн өндөр аралд тооцогддог.
- 2002, 2005 онуудад олон хүний амь насыг авч одсон алан хядах үйл ажиллагаа явагдаж байсан
- Хуримын зоогонд эрэгтэйчүүд ордоггүй. Зөвхөн эмэгтэйчүүд тухалдаг байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
