Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан баг “Аж богд” уулын Загалын Индэрт гэдэг газар иргэн Цэцгээ, Алтансүх нарын хотонд 112 бог мал дээр 2019 оны долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 минутанд аянга буусан гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Уг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 кмт оршдог. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллажээ. Одоогоор холбогдох байгууллагууд хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг нээлээ
Next post З.Энхболд: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа