Энэ оны зургадугаар сарын 30-н буюу өчигдрийн 16 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто зам эвдэрчээ. Тодруулбал Бүрд сумын нутагт 108-119 км хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байна.

Иймд оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хийн баллоны дэргэд цахилгаан зуух, ил утастай зуухыг байрлуулж болохгүй
Next post Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болов