Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд – 2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явагдах гэж байна.
Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.
Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Монгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юмхэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
