Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо.
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран байгаль орчин, экологиийн чиглэлээр, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг 5 чиглэлээр 13 арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэргүүлэгчдийн VIII хуралдаанаар Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын зардлын жагсаалтыг батлан хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн төсөл өргөн барилаа
Next post Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа